Урин дулааны улирал ирж, газрын хөрс гэссэнээр гэдэсний халдварт өвчин гарах магадлал өндөрсдөг. Тиймээс гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Цусан суулга өвчний үед илрэх шинж тэмдгүүд: Халуурна, хэвлийгээр базалж өвдөнө, суулгах үедээ дүлүүлнэ, ойр ойрхон хэлбэргүй, үнэргүй, залхагтай, цусны судалтай суулгана, өтгөний хэмжээ бага Сальмонеллёз өвчний үед илрэх шинж тэмдгүүд: Өндөр халуурна, огиулж, бөөлжинө, хэвлийгээр нэлэнхүйдээ базалж өвдөх, гэдэс дүүрэх, гэдэс хуржигнах, өтгөн их хэмжээтэй усархаг, үнэртэй, ялзмагтай, хар ногоон өнгөтэй, хөөстэй гарна
Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан:
• Бохирлогдсон хоол хүнс , ус хэрэглэх
• Халдвартай хүнтэй цуг байх
• Бохир гар
Эмчилгээ
• Өрхийн болон ХӨСҮТ-ийн эмчийн зааврын дагуу эмийг зохих тунгаар хийнэ.
• Шингэн алдалтаас сэргийлж амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс зэрэг бага концентрацтай уусмалууд орно.
• Базлалт өвдөлт ихтэй үед ношпа, бөөлжилттэй үед церукалыг эмчийн заавраар хэрэглэнэ.
Баримтлах дэглэм:
1. Хувийн ариун цэвэр сахина: гараа тогтмол угаах
2. Хоолны дэглэм баримтлана: Үүнд:
• Олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан хоол хүнс хэрэглэнэ
• Хоол нь шингэц сайтай, хайрч хуураагүй байх
• Өдөрт 3-с доошгүй удаа хооллоно.
Хэрэглэж болох хүнс
• Эрдэнэ шиш ба хар талх, гурилан бүтээгдэхүүн
• Гоймон, хүүхдийн будаа, төрөл бүрийн будаа
• Ууранд жигнэж болгосон өөхгүй мах (үхэр , тахиа, ямаа)
• Чанасан загас
• Янз бүрийн амтлагчгүй төрөл бүрийн шөл
• Цагаан идээ,ногоо, жимс
• Ургамлын тос маргарин
Хэрэглэж болохгүй хүнс:
• Шарсан, тосонд чанасан боов
• Хонь ,гахайн өөхтэй мах ,борц
• Шарсан загас
• Амьтны гаралтай өөх
• Торт, шоколад, хийжүүлсэн ундаа
• Архи, пиво ,хурц амтлагчтай зууш, өтгөн кофе
3. Өтгөнд эмгэг төрөгч илрээгүй тохиолдолд өвчилснөөс хойш 3 сар өрхийн эмчийн хяналтад байна
4. Хэрвээ өтгөний шинжилгээнд эмгэг төрөгч нян илэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn
No comments:
Post a Comment