Сайн туршлагын сан

                   "ӨСВӨР ҮЕ - ЭРХЭМ ҮЕ" КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
БГД-н 7-р хорооны “Эрхэмжаргалан” өрхийн эрүүл мэндийн төв нь  өвсөр үеийнхэний оролцоонд тулгуурласан эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Өсвөр үе- Эрхэм үе” эрүүл мэндийн кабинетийг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ байгуулан ажиллаж байна. 
Өөрсдийн хөрөнгөөр тохижуулж ном, сэтгүүл шинээр худалдан авсан. 
Мөн 2015 онд өсвөр үеийнхэнд чиглэсэн 7 сургалтыг зохион байгуулсан.







Хариуцагч: Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Батцэрэн


Уламжлалт анагаах ухааны эмчилгээ

УАУ-ны чиглэлээр 2014 онд “Эрхэмжаргалан”  ӨЭМТ-д шинээр кабинет тохижуулан нээн ажиллуулж эхэлсэн. УАУ-ны стандартын дагуу эмчилгээ үйлчилгээ явуулсаар байна.



·         УАУ-ны чиглэлээр үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нэр төрөл:
-Зүү
-Бумба
-Төөнүүр
-Давсан зам
-Шивүүр
-Гулгуур бумба
-Толгойн бариа
-Утлага
-Шарлага
-Массажны аппарат
-УФА аппарат энэ 2015 онд шинээр авсан. Тус тус эмчилгээг стандартын дагуу явуулж байгаа.
1.Зүү эмчилгээг 15-20 минутаар 10 удаа курс эмчилгээ болгон эмчилж байна.


2. Бумба эмчилгээ Иллэг хийсний дараа даавуун алчуураар биед наалдсан тосыг арчиж 15-20минут тавина.Эмчилгээг 5-10 удаа хийнэ.


3.Шивүүр эмчилгээ
·         Хоолой өвдсөн идээлсэн үед хоолойн суваг хэрдэст зориулалтын зүүгээр хатгаж муу цусыг гаргана анагаана.



·   Хий цус зогсонго болсноос өвдөж буй биеийн хэсэгт тусгай зориулалтын хутга зүүгээр хатган шивж дээр нь бумба тавьж хөхүүлэн  цусыг гадагшлуулж хийн үйлдлийг сайжруулж дархлаа сэргээн үрэвсэл дарж  , өвдөлт намдаах, хаван бууруулна.
4.Толгойн бариа болон булчин сулруулах бариа
Биеийн гадаргуугийн суваг хэрдэсийн дагууд нухах,дарах,илэх,үрэх аргаар сэдээлт өгөн цус,тунгалаг,хийн эргэлтийг сайжруулах ,чангарсан булчинг сулруулах





5.Давсан зам
Давсан зам нь цусны эргэлтийг сайжруулж даралтыг аажим буулгана.

6.Утлага:Ханиалга  намдаана,цэр ховхлох үйлдэлтэй .Өвлийн улиралд шинээр 2 аппаратыг ажиллуулан хатгаа,ларингитийн эхэн үед 1 хүүхдэд өдөрт 2 удаа зориулалтын гуурс шингэнээр утсан.

7.Шарлага: 7-10 минутаар 5-10 хоног шарлага хийнэ.

8.Шинээр авсан УФА аппарат: Хамрын үрэвсэл, нус гоожсон үед 45 секунтээр 3удаа утна.



Хариуцан ажиллаж байгаа эмч: Б.Золзаяа

No comments:

Post a Comment