Wednesday, July 31, 2013

 ХӨХӨӨР ХООЛЛОЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

Хүүхдийг төрснөөс хойш 30 минутын дотор ангир уургийг нь амлуулна. Эхний 3 хоногт хөхөнд ангир уураг боловсорно. Уураг нь сүүтэй харьцуулахад цайвар шар, өтгөвтөр өнгөтэй байна. Хүүхдийг 6 сар хүртэл хөхөөр хооллох хэрэгтэй.
Хөхөөр хооллох нь эх ба хүүхдэд физиологийн маш чухал нөлөөтэй. Эх хүүхэд 2 бие биедээ дотносох, хайрлах зэрэг сэтгэл зүйн хувьд тааламжтай, гүнзгий сэтгэгдэл төрүүлэхэд тустай. Төрсөн цагаас нь эхлэн хүүхдийг хөхөөр нь хооллож, эхэд нь аль болох ойр байлгасан нөхцөлд хүүхэд бага уйлж, хурдан өсөж торнидог. Хөхний сүү хүүхдийн эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой.

Хөхний сүү нь дараахь өвчин эмгэгээс хамгаална
  • Халдварт суулгалт
  • Амьсгалын халдвар
  • Гэдэсний үхжилт үрэвсэл
  • Чихний халдвар
  • Шээсний замын халдвар
  • Шүүдэст эмзэгшил
  • Гуурсан хоолойн багтраа
  • Чихрийн шижин
  • Шүдний эмгэг
  • Зүрх судасны эмгэг гэх мэт 
Сэтгэлзүйн ач холбогдол
  • Эх үрийн хооронд бие биенээ хайрласан дотно холбоо үүснэ
  • Ээж илүү сэтгэл хангалуун байна
  • Хүүхэд бага уйлна
  • Ээж хүүхдэдээ илүү их энхрий хандана
Хөхөөр хооллолтын давуу тал болон тэжээвэр хооллолтын сул тал

Хөхөөр хооллолтын давуу тал
Тэжээвэр хооллолтын сул тал
  • Шим тэжээл сайтай
  • Халдвараас хамгаална
  • Шингэц сайтай
  • Эх үрийн холбоог сайжруулна
  • Эхийн эрүүл мэндийг хамгаална
  • Илүүдэл жинтэй болох
  • Эндэгдэлд өртөмтгий болох
  • Амин дэмийн дутагдалд орох
  • Цус багадалттай болох
  • Архаг өвчин үүсэх нөхцөл бий болно

Бид яагаад хөхөөр хооллолтыг дэмжих ёстой вэ?
  • Хүүхдийн эрүүл мэндэд тустай
  • Эхийн эрүүл мэндэд тустай
  • Эх үрийн нандин холбоонд чухал үүрэгтэй
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
  • Экологийн хувьд давуу талтай
  • Хөхний сүү ямагт хэвийн хэмээ барина
  • Хэзээ ч муудахгүй
Хүүхдийг зөв байрлуулж зөв амлуул
Эх хүүхдээ зөв хөхөж байгааг яаж мэдэх вэ?
  • Хүүхдийн аманд хөхний толгой болон нөсөө бүрэн орж, гүйцэд үмхэгдсэн, хацар хонхойхгүй байна.
  • Хүүхэд тайван, нэг хэвийн, удаан хөхнө
  • Хөхөх үед хэл нь хөхөө тойрон бүрээд харагдаж байх ёстой
  • Хүүхдийн хөхөө хөхөж байгаа чимээ гарахгүй, харин сүүгээ залгиж буй чимээ гарна
Хүүхэд хөхүүлэх зөв байрлал
  • Ээж нь өөртөө аль эвтэй байдлаар хөхүүлнэ
  • Ээж хэт бөхийвөл амархан ядрах тул хүүхдийн дор дэр тавьж өндөрлөж өгнө
  • Хүүхдийн бие эхнийн биед сайн хүрэлцэнэ
  • Хүүхдийг эхийн бие рүү харуулж тэврэнэ
  • Хүүхдийн толгой бие тэгш байна
  • Хүүхдийн эрүү, хамрын үзүүр нь ээжийн хөхөнд хүрч байна
Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл
Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа, хоногт 10-аас доошгүй удаа хөхүүлэх ба нэг хөхөө хөхүүлсэний дараа нөгөө хөхөө заавал хөхүүлнэ Хүүхдийг хөхөө хөхөхөө больтол нь хөхүүлнэ
4-6 сартай хүүхдэд
  • Хөхөндөө цадаагүй шинж илэрсэн бол
  • Жин зохих ёсоор нэмэгдэхгүй бол нэмэгдэл хоол өг