Monday, October 1, 2012


Архийг хэтрүүлэн хэрэглэх нь
Архийг хэтрүүлэн хэрэглэх нь













Архины хурц хордлого гэдэг нь архи тогтмол хэрэглэдэггүй, эсвэл тогтмол хэрэглэдэг хүн ердийнхөөсөө хэтрүүлэн хэрэглэснийг хэлнэ. Энгийн согтолт нь гурван үе шаттай явагддаг.
  • Ууртай ширүүн болох үе. Өөрийгөө хянах чадвар буурах, эрүүл ухаанаа алдах, догшин ширүүн болох
  • Тэнцвэрт байдал, зүг чигийн баримжаагаа алдах үе. Төөрөлдөх, зүг чигээ олохгүй байх, гуйвж дайвах, нойр хүрэх
  • Комын үе. Архины хэмжээ хэтрэх, биеийн халуун даралт буурах, цусан дахь чихрийн хэмжээ багасах нь комын байдалд оруулах эрсдэлтэй юм.
Эмгэг согтолт
Хий юм харах, дэмийрч солиорох, эсвэл хэрцгий догшин авир гаргах
Архаг архидалтын ангилал
  • Эрсдэлтэй хэрэглэгч гэдэг нь долоо хоногт 210 гр цэвэр спиртээс илүүг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг хэлнэ.
  • Асуудалтай хэрэглэгч гэдэг нь архинаас болж амьдралдаа биемахбодь, эрүүл мэндийн хохирол амссан, гэр бүлээсээ салсан, шүүх, цагдаатай холбогдсон зэрэг нийгмийн олон асуудалтай болсон хүмүүсийг хэлнэ.
  • Хамааралтай архичид гэдэг нь архины хэрэглээнээс болж хор уршиг гарч байгааг ойлгож байгаа хэдий ч архиныхаа хэрэглээг багасгах, мөн бүрмөсөн зогсоох чадваргүй болсон хүмүүсийг хэлнэ. Амьдрал нь сүйдэж байгааг мэдэх боловч архинаас сэтгэцийн хараат байдалд байх тул эргээд л архиа уудаг.
Оношлогоо
Нэг жилийн хугацаанд доорх долоон шинжээс дор хаяж гурав нь илэрч байвал архины хамааралтай хүн гэж үзнэ.
  • Ууя гэж бодсоноосоо илүү хэмжээгээр уух
  • Архи хэрэглэхээ болих, эсвэл хэрэглээгээ хянахыг оролдовч үр дүнд хүрэхгүй байх
  • Архи уухдаа улам бүр их цаг хугацаа зарцуулах
  • Мөн урьд хийдэг байсан бусад зүйлээ хийхээ болих
  • Архины хор уршгийн талаар мэдсэн хэдий ч үргэлжлүүлэн уух
  • Архийг илүү сайн даадаг болох
  • Өглөө,д эсвэл архи уухаа болиход архи дутагдсаны шинж илрэх. Архи уухаа болиход биеийн хараат байдал нь үхэлд хүргэж болзошгүй хоёр хүндрэл болох эпилепси буюу уналт таталт, архины цагаан солио буюу комд хүргэнэ.
  • Архины хамааралтай үед сэтгэл гутрал эхэлдэг. Энэ үед гуньж гутрах, амьдрах хүсэл тэмүүллээ алдах, зорилгогүй болох, хоолонд дургүй болох, нойргүйдэх зэрэг шинж гардаг.
  • Архинд донтсон өвчтөнг сэтгэл санаагаар унасан байна гэж оношлохоосоо өмнө түүнийг архи уухаа зогсоосноос хойш 10 хоногт эдгээр шинж тэмдэг илэрсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Архинаас бүрмөсөн гарахаар шийдээгүй хүнд сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэх нь үр дүн өгөхгүй бөгөөд өгнө гэж найдсаны ч хэрэггүй.
Архинаас үүдэлтэй эрхтэн системд гарах өөрчлөлтүүд
Хоол боловсруулах эрхтэнд гарах өөрчлөлт:
  • Ходоод, нойр булчирхай, архидалтаас үүдэлтэй хурц гепатит,
  • Элэг өөхлөх, элэгний хатуурал, элэгний хатуурлын церроз
  • Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, хаван, элэгний хорт хавдар
Сэтгэцийн өөрчлөлт:
  • Мэдрэлийн ширхгийн зөөлөн бүрхүүлийг гэмтээснээр сэтгэцийн өөрчлөлтөд хүргэнэ. Энэхүү бүрхүүл нь сэрлийг дамжуулдаг ба гэмтсэн үед витамин В1-ийн шингээлт буурч, сэрэл дамжуулалт удааширна.
  • Архины шалтгаант полиневрит
  • Архины шалтгаантай тархины эмгэг хам шинж
  • Нүдний алимны арын мэдрэлийн үрэвсэл
Зүрх судасны системд гарах өөрчлөлт:
  • Артерийн даралт ихсэх, өвчтөнг үзэхэд артерийн даралт ихэссэн байвал архи хэтрүүлэн хэрэглэсэн эсэхийг нь тодруулах
  • Зүрхний булчингийн эмгэг
  • Архины хортой нөлөөний улмаас зүрхний агших чадвар буурснаас зүрх судасны дутагдалд хүргэнэ.

Улмаар цаг хугацаа өнгөрөх тусам бидний хэрэглээ нэмэгдсээр нэг л мэдэхэд архинд донтох өвчтэй болдог. Харамсалтай нь хүн өөрийгөө архины хараат байдалд орж, архинд донтох өвчтэй болсноо хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Ингэж хүлээн зөвшөөрөхгүй, өөрийгөө хамгаалах энэ байдлыг “Үгүйсгэл” гэдэг.
Архи нь өөх тосонд уусах өндөр чадвартай учраас хүний бие махбодийн өөхлөг бодис ихтэй эрхтнүүд, ялангуяа уураг тархийг сонгомлоор гэмтээдэг.
Архийг нэг удаа согттол уух үед 8.000-20.000 мэдрэлийн эс эргэж нөхөн төлжихгүйгээр үхнэ.
  • Ой тогтоолт буурна
  • Мартамхай болно.
  • Нойр өөрчлөгдөж, алдагдана.
  • Мэдрэлийн ядаргаа тусна.
  • Хөдөлгөөний тэнцвэр алдагдана.

No comments:

Post a Comment