Wednesday, December 4, 2013

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сарын аян

2013 оны 12-р сар

 Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн 12 дугаар сарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сар болгосон. Бүтэн сарын турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой учирч байгаа саад бэрхшээлийг багасгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. Сарын аяны хүрээнд:
-Эмнэлгүүдийн угтах үйлчилгээний ажилчдыг дохионы хэлний анхан шатны  сургалтыг зохион байгуулах /анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад/
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх зорилготой “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн хяналт бөглөлтөнд хяналт хийж, эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулах, 
-Харьяалалын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ар гэрт очин сэтгэл зүйн  зөвлөгөө өгч шаардлагатай иргэдийг гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламжинд хамруулах /дүүрэг нэгдсэн эмнэлгийн байгууллагуудад/,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах /төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүд/
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эмнэлэг” шалгаруулах үйл ажиллагааг эхлүүлж, 2014 оны тавдугаар сарын 13-нд дүнгээ гаргана.