Monday, October 6, 2014

“Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье”

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 363 тоот тушаалаар дархлаажуулалтын ээлжит  10  хоногийг 2014 оны 10 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулж байна.
Энэ 10 хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 0-2 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, /7,15/ настай хүүхдийн сахуу татрангийн вакцин, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах юм.

Дархлаажуулалт түүний ач холбогдол

Хүүхэд эхээс төрөхдөө зарим халдварт өвчний эсрэг эхээсээ дамжин дархлаатай төрөх боловч хүүхдийн уг дархлаа нь аажим аажмаар буурсаар тодорхой хугацааны дараа буюу нэг нас хүрэхэд үндсэндээ алга болно.  Харин найдвартай дархлал тогтоох цорын ганц арга бол дархлаажуулалт юм.  Дархлаажуулалт гэдэг нь  халдварт өвчний эсрэг дархлал тогтоох зорилгоор сэргийлэх тарилга хэрэглэх өөрөөр хэлбэл вакцин тарих арга хэмжээ юм.

Бяцхан үрс маань дөнгөж төрөөд 24 цагийн дотор вакцин    хэмээх ач тустай зүйлтэйгээ учирдаг. Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртлэх насандаа 7 төрлийн вакцины нийт 15 удаагийн тунг хийлгэж, 8 өвчнөөс сэргийлэгдэх учиртай. Оршин суугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Дархлаажуулах бэлдмэл гэж юу вэ?

Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх дархлалтай болгохын тулд хэрэглэж буй бэлдмэлийг дархлаажуулах бэлдмэл буюу вакцин гэнэ.

Вакциныг хүүхдэд уулгах буюу тарьж хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг товлолын дагуу хэд хэдэн удаа хийлгэнэ.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол

Заавал хийх Дархлаажуулалтын үндэсний товлол нь таны хүүхэд ямар вакцин хэзээ хийлгэх ёстойг танд хэлж өгөх “ЛАВЛАХ” юм. / товлолын зураг орно. /

 “Заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг хэлнэ.(Дархлаажуулалтын хууль, 2000 он)

Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй хийгдэнэ.

Дархлаажуулалтанд очихдоо та юуг анхаарах вэ?

Хүүхдээ усанд оруулж цэвэрхэн дулаан хувцаслаарай. Хүүхдийнхээ дархлаажуулатын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг авч очоорой. Энэ нь хүүхдээ ямар вакциныг хэзээ хийлгэснийг санахад тусална. Хүүхдээ вакцин хийлгэхийн өмнө эмчид үзүүлээрэй.

Дархлаажуулалтын үед таны анхаарах зүйлс

- Вакцины хүчинтэй байх хугацааг харах
- Вакцины шошгон дээрх заалт /монитор/-ийн өнгө өөрчлөгдсөн эсэх
- Нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа эсэх
- Хэрэглэсэн зүү тариурыг аюулгүй хайрцаганд хийж байгаа эсэх
- Вакцин хийлгсэн тухайгаа эрүүл мэндийн дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд тэмдэглүүлэх

Зөвлөмж

•    Дархлаажуулалтын дараа 30 минутаас доошгүй хугацаанд эмчийн дэргэд хүүхдээ ажиглаарай.
•    Дархлаажуулалтын дараа дааруулахгүй тайван байлгаарай.
•    Дархлаажуулалтын дараа бага зэрэг халуурах, тарьсан газар улайх, хавдах, өвдөх, чинэрэх, уйлагнах, тавгүйтэх зэрэг хариу урвал илэрч болно. Үүнээс болж вакцин хийлгэхээс татгалзах хэрэггүй.
•    Вакцин тарьсан газарт эм түрхэж боолт хийх хэрэггүй.
•    Вакцин тарьсан газрыг хөндөхгүй, маажихгүй, бохирдуулахгүй байлгаарай.
•  Хэрэв хүүхэд тань 39 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах болон бусад эмгэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
•    Эмчийн зөвлөмжийн дагуу халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамол өгч болно.
Та хүүхдээ заавал хийлгэх дархлаажуулалтанд цаг хугацаанд нь бүрэн хамруулснаар  халдварт өвчний эрсдлээс бүрэн хамгаална.

Wednesday, September 10, 2014

Эрхэмжаргалан ӨЭМТ-ийн танилцуулга




 
Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Баянгол дүүргийн 7-р хорооны 12920 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хүний нөөц: Их эмч-5, Сувилагч-4, Туслах ажилтан-3
Манай хамт олны дунд:
-Өрхийн ахлах зэрэгтэй эмч-1
-Дотрын ахлах зэрэгтэй эмч-1
-Ахлах зэрэгтэй сувилагч-1
-Сэргээн засах эмчилгээний мэргэжил эзэмшсэн сувилагч-1
-Нийгэм-удирдлагын сэтгэлзүйч-1
-Архив албан хэрэг хөтлөлтийн мэргэжил эзэмшсэн ажилтан-1
-Эрүүл мэндийн статикч мэргэжил эзэмшсэн-1
-Хүүхдийн их эмч-1
-Уламжлалын АУ-ны эмч-1 тус тус ажиллаж байна.

Алсын хараа: 
 ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН, ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ


Эрхэм зорилго:
Эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны болон оношлогоо эмчилгээний удирдамж стандартын хэрэгжилтийг хангасан байх.

2014 оны зорилтууд:
1.    Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх
2.    Эх нялхасын эндэгдэл гаргахгүй байх
3.    Жирэмсний эрт үеийн хяналтыг 85%-д хүргэх
4.    Халдварт бус өвчний эрт илрүүлгийг 42-д хүргэх
5.    Хүн амын эрүүл мэндийн индексийг дээшлүүлж 45%-д хүргэх

Оношлогоо эмчилгээ:
·         -Амбулаторын үзлэг
·         -Насанд хүрэгчдийн үзлэг
·         -Хүүхдийн үзлэг
·         -Вакцинжуулалт
·         -Чийрэгжүүлэлт
·         -Гэрийн эргэлт
·         -Идэвхтэй хяналт
·         -Физик эмчилгээ
  
Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа:
·         Нийгмийн эрүүл мэндийн талаарх үндэсний хөтөлбөр, стратегийн дагуу сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол явуулдаг.
·         Хүн амын дунд эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсны хэвшил тогтоох чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг.

Бидний амжилт:
·         2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүл Мэндийн яамны Удирдлага хөгжлийн хэлтэст хүсэлт гарган үнэлгээнд орж Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ-ийг 2017 он хүртэл 4 жилийн хугацаатай сунгуулсан.
·         2013.11-р сард Өрхийн эрүүл мэндийн төвийн Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай Нөхөрлөлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөрлөлийн гишүүдийн эзлэх хувийг 60%-д хүргэсэн.
·         Бидний ажлын амжилтуудыг үнэлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагаас 2012 онд Шилдэг ӨЭМТ, 2013 онд Шилдгийн шилдэг ӨЭМТөвөөр шалгаруулж урамшуулсан.
·         НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс 2013 оны үйл ажилагаа Бүрэн хангалттай үнэлэгдсэн тул Хүндэт өргөмжлөл, 1 сая төгрөгний мөнгөн шагналыг хүлээн авсан.
·         Тус өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн ахлах зэрэгтэй эмч-1, дотрын ахлах зэрэгтэй эмч-1, ахлах зэрэгтэй сувилагч-1 ажиллаж байна.
·         Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 2011, 2012, 2013 онуудад БҮРЭН ХАНГАЛТТАЙ буюу А үнэлгээтэй хангасан.

Wednesday, September 3, 2014

ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ 21 ДАДАЛ

ÄÀÄÀË 1. ÈÄÝÂÕÒÝÉ ÕªÄªËêªÍ, ÀËÕÀËÒ, ÄÀÑÃÀË ÍÜ ÝЯ¯Ë ÌÝÍÄÝÝ ÕÀÉÐËÀÄÀÃ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÝÇÝÌØÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
  ÄÀÄÀË 2. ÇÎÕÈÑÒÎÉ, Ǫ ÕÎÎËËÎËÒ ÍÜ ÝЯ¯Ë ÑÀÐÓÓË, ÓÐÒ ÓÄÀÀÍ ÍÀÑËÀÕÛà ÝÐÌÝËÇÄÝÃ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÝÐÕÝÌËÝÍ ÕÝÐÝÃƯ¯ËÝÕ ÄÀÄÀË ÌªÍ.
 ÄÀÄÀË 3. ÓÓÐ ÁÓÕÈÌÄËÀÀ Ǫ ÓÄÈÄÀÆ, ÑÝÒÃÝË ÑÀÍÀÀÃÀÀ ÀÌÀÐ ÀÌÃÀËÀÍ ÁÀÉËÃÀÆ ÑÓÐÀÕ ÍÜ ÝЯ¯Ë, ÝÍÕ ÀÌÜÄÐÀÕ ÝÐÕÝÌ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 4. ÒÀÌÕÈÍÀÀÑ ÒÀÒÃÀËÇÀÆ ªªÐÈÉêª ÁÎËÎÎÄ ÁÓÑÄÛÃÀÀ ÕÎÐÒ ÓÒÀÀÃÀÀÐ ÕÎÐÄÓÓËÀÕÃ¯É ÁÀÉÕ ÍÜ ªªÐÒªª ÁÎËÎÎÄ ÃÝÐ Á¯ËÄÝÝ ÕÀÉÐÒÀÉ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÕÝÂد¯ËÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
 ÄÀÄÀË 5. ÀÐÕÈÍÛ ÕÝÒ ÕÝÐÝÃËÝÝ, Ò¯¯ÍÈÉ ÕÎРժͪªËªªÑ ÑÝÐÃÈÉËÝÕ ÍÜ ÝЯ¯Ë ÌÝÍÄ, ÈÐÝÝįÉÄÝÝ ÕÀÉÐÒÀÉ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÝÇÝÌØÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 6. ÓÍÄÍÛ ÓÑÍÛ Õ¯ÐÒÝÝÌÆ, ×ÀÍÀÐ, ÀÞÓËÃ¯É ÁÀÉÄËÛà ÕßÍÀÆ, ÖÝÂÝÐ, ÑÀÉÍ ÓÑ ÓÓÕ ÍÜ ÀÉË Á¯ÐÈÉÍ ªÄªÐ ÄÓÒÌÛÍ ÀÌÜÄÐÀËÄ ÇÀÀÂÀË ÕÝÂد¯ËÝÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 7. ÃÝÐÈÉÍ ÄÎÒÎÐÕÈ ÁÎËÎÍ ÀÌÜÄÀÐ× ÁÀÉÃÀÀ ÎÐ×ÍÛÕÎÎ ÀÐÈÓÍ ÖÝÂÐÈÉà ÑÀÕÈÕ ÍÜ ÀÉË Á¯ÐÈÉÍ ÕÝÂد¯ËÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
 
 ÄÀÄÀË 8. ÝЯ¯Ë ¯ÅÄÝÝ ÆÈÐÝÌÑÝËÆ, ÆÈÐÝÌÑÝÍ ¯ÅÄÝÝ ÝЯ¯Ë ÁÀÉÆ, ÝЯ¯Ë Õ¯¯ÕÝÄ ÒªÐ¯¯ËÝÕ ÍÜ ÀÉË Á¯ÐÈÉÍ ÀÌÈÍ ×ÓÕÀË ÄÀÄÀË ÌªÍ.
 ÄÀÄÀË 9. ÝÐׯ¯ÄÝÝ ÕÀÉÐËÀÆ, ÒÝÄÍÈÉ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÝÐÑÄËÈÉà ÁÓÓÐÓÓËÀÕ ÍÜ ÒÀ ÁÈÄÍÈÉ ÀÌÜÄÐÀËÄÀÀ ÍÝÍ ÄÀÐÓÉ ÕÝÂد¯ËÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌӨÍ.

 ÄÀÄÀË 10. ÍßËÕÀÑ, ÁÀÃÀ ÁÀË×ÈÐ Õ¯¯ÕÄÝÝ ÝЯ¯Ë, ×ÈÉÐÝà ªÑÃªÍ ÒÎÐÍÈÓËÀÕ ÌÝÄËÝÃ, ÕÀÍÄËÀÃÀÒÀÉ ÁÀÉÕ ÍÜ ÝÖÝÃ, ÝÕ Á¯ÐÈÉÍ ÝÇÝÌØÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 11. ÎÕÈÄ, ÕªÂï¯ÄÝÝ ÕÀÉÐËÀÍ ÕÀËÀÌÆÈËÆ, ÒÝÄÍÈÉà ªªÐÒªª ÈÒÃÝËÒÝÉ, ÁÓÑÄÛÍ Õ¯×ÈÐÕÈÉËÝË, ͪ˪ªÍÄ ÀÂÒÀÕÃ¯É ÁÎËÃÎÍ ÒªËªÂد¯ËÝÕÝÄ Õ¯×ÈÍ ×ÀÐÌÀÉËÒ ÃÀÐÃÀÄÀà ÁÀÉÕ ÍÜ ÝÖÝÃ, ÝÕÝÄ ÇÀÉËØÃ¯É ÁÀÉÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 12. ÑÝÒÃÝË ÕÀÍÃÀËÓÓÍ, ×ÀÍÀÐÒÀÉ ÓÐÒ ÍÀÑËÀÕ ÍÜ Õ¯Í Á¯ÐÈÉÍ Õ¯ÑÝËÄ ÍÈÉÖÑÝÍ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 13. ªªÐÈÉÍÕªª ÖÓÑÍÛ ÄÀÐÀËÒÛÍ ÕÝÌÆÝÝà ÌÝÄÄÝÃ, ÖÓÑÍÛ ÄÀÐÀËÒÀÀ ÕßÍÀÆ ×ÀÄÄÀÃ, ÈÕÝÄÑÝÍ ¯ÅÄ ÍÜ ÖÀà ÀËÄÀËÃ¯É ÀÐÃÀ ÕÝÌÆÝÝ ÀÂ× ÑÓÐÀÕ ÍÜ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÕÝÂد¯ËÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
 
ÄÀÄÀË 14. ÒÅËÅÂÈÇ, ÃÀÐ ÓÒÀÑ, ÊÎÌÏÜÞÒÅÐ ÇÝÐÝà ÕÝÐÝÃÑËÈÉà ÕÝÒ ÈÕ ÕÝÐÝÃËÝÑÍÝÝÑ ¯¯ÑÝÕ, "ÄÝËÃÝÖÈÉÍ ÄÎÍÒÎËÒ"-ÎÎÑ ¯Ð Õ¯¯ÕÄÝÝ ÕÀÌÃÀÀËÀÕ ÍÜ ÒÀ ÁÈÄÍÈÉ ÕÎÉØËÓÓËÀØÃ¯É ÕÝÂد¯ËÝÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 15. ÎÑÎË, ÃÝÌÒËÝÝÑ ÑÝÐÃÈÉËÆ, ժĪË̪ÐÈÉÍ ×ÀÄÂÀÐÀÀ ÀËÄÀÕ, ÕªÃÆËÈÉÍ ÁÝÐÕØÝÝËÒÝÉ ÁÎËÎÕ ÝÐÑÄËÈÉà ÁÓÓÐÓÓËÀÕ ÍÜ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÕÝÂد¯ËÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
 
ÄÀÄÀË 16. ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÌÝÄÝÝËÝË ÀÂÀÕ, ÌÝÄËÝÃÒÝÉ ÁÎËÎÕ, ÀÌÜÄÐÀËÛÍ ÁÓÐÓÓ ÕÝÂØËÝÝ ªªÐ×ËªÕ Õ¯ÑÝË ÇÎÐÈÃÒÎÉ ÁÎËÎÕ, ªÂ×ÈÍ ÝÌÃÝà ÈËÝÐÂÝË ÝÌÍÝËÝÃÒ ÝÐÒ ÕÀÍÄÀÆ ÑÓÐÀÕ ÍÜ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÝÇÝÌØÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 17. ÝÌ ÁÎË ÕÎÎË ÁÈØ. ÝÌÈÉà ǪÂÕªÍ ÝÌ×ÈÉÍ ÇÀÀÂÐÀÀÐ, ÝÌ×ÈÉÍ ÁÈ×ÑÝÍ ÆÎÐÛÍ ÄÀÃÓÓ ÕÝÐÝÃËÝÆ ÑÓÐÀÕ ÍÜ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÇÀÉËØÃ¯É ÕÝÂد¯ËÝÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 18. ÕÀËÄÂÀÐÒ ªÂ×ͪªÑ ÑÝÐÃÈÉËÝÕ ÒÀÐÈËÃÀÄ ÕÀÌÐÀÃÄÀÆ, ÕÀËÄÂÀÐÒ ªÂ×ͪªÑ ªªÐÑÄÈÉêª ÁÎËÎÎÄ ¯Ð Õ¯¯ÕÄÝÝ ÕÀÌÃÀÀËÀÕ ÍÜ ÒÀ ÁÈÄÍÈÉ ÇÀÀÂÀË ÕÝÂد¯ËÝÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 19. ªªÐÒªª ÁÎËÎÎÄ ÃÝÐ Á¯ËÈÉÍÕÝÝ ÃÈد¯ÍÄ ÝÌÍÝËÃÈÉÍ ÒÓÑËÀÌÆ ÈÐÒÝË ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÀÍÕÍÛ ÒÓÑËÀÌÆÈÉÃ Õ¯Í Á¯Ð ¯Ç¯¯ËÆ ×ÀÄÄÀà ÁÀÉÕ ÍÜ ÀÌÈÍ ×ÓÕÀË ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 20. ÀÕÓÉÍ ÁÎËÎÍ ÎÐ×ÍÛ ÃÀÐÀËÒÀÉ ÕÈÌÈÉÍ ÕÎÐÄËÎÃÎÎÑ ÕÀÌÃÀÀËÀÕ ÍÜ Õ¯Í Á¯ÐÈÉÍ ÕÝÂد¯ËÂÝË ÇÎÕÈÕ ÄÀÄÀË ÌªÍ.
ÄÀÄÀË 21. ÈÐÃÝÍ ÒÀ ǪÂÕªÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÒÓÑËÀÌÆ ¯ÉË×ÈËÃÝÝà ÈÄÝÂÕÈÃ¯É Õ¯ËÝÝÍ ÀÂÀÃ× ÁÈØ, ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍÕÝÝ ÒªËªª ªªÐÈÉÍÕªª ÕÈÉÆ ×ÀÄÀÕ Ç¯ÉËÈÉà ÕÈÉÄÝÃ, ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍÕÝÝ ÒªËªª ÁÓÑÄÀÀÐ ÕÝÐÝÃÒÝÉ Ç¯ÉËÈÉà ÕÈÉËÃÝÆ ×ÀÄÄÀà ÍÈÉÃÌÈÉÍ ÈÄÝÂÕÒÝÉ ÃÈد¯Í ÁÀÉÕ ÍÜ ÒÀÍÛ ÇÀÉËØÃ¯É ÝÇÝÌØÈÕ ¨ÑÒÎÉ ÄÀÄÀË ÌªÍ.