Wednesday, September 10, 2014

Эрхэмжаргалан ӨЭМТ-ийн танилцуулга




 
Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Баянгол дүүргийн 7-р хорооны 12920 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хүний нөөц: Их эмч-5, Сувилагч-4, Туслах ажилтан-3
Манай хамт олны дунд:
-Өрхийн ахлах зэрэгтэй эмч-1
-Дотрын ахлах зэрэгтэй эмч-1
-Ахлах зэрэгтэй сувилагч-1
-Сэргээн засах эмчилгээний мэргэжил эзэмшсэн сувилагч-1
-Нийгэм-удирдлагын сэтгэлзүйч-1
-Архив албан хэрэг хөтлөлтийн мэргэжил эзэмшсэн ажилтан-1
-Эрүүл мэндийн статикч мэргэжил эзэмшсэн-1
-Хүүхдийн их эмч-1
-Уламжлалын АУ-ны эмч-1 тус тус ажиллаж байна.

Алсын хараа: 
 ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН, ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ


Эрхэм зорилго:
Эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны болон оношлогоо эмчилгээний удирдамж стандартын хэрэгжилтийг хангасан байх.

2014 оны зорилтууд:
1.    Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх
2.    Эх нялхасын эндэгдэл гаргахгүй байх
3.    Жирэмсний эрт үеийн хяналтыг 85%-д хүргэх
4.    Халдварт бус өвчний эрт илрүүлгийг 42-д хүргэх
5.    Хүн амын эрүүл мэндийн индексийг дээшлүүлж 45%-д хүргэх

Оношлогоо эмчилгээ:
·         -Амбулаторын үзлэг
·         -Насанд хүрэгчдийн үзлэг
·         -Хүүхдийн үзлэг
·         -Вакцинжуулалт
·         -Чийрэгжүүлэлт
·         -Гэрийн эргэлт
·         -Идэвхтэй хяналт
·         -Физик эмчилгээ
  
Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа:
·         Нийгмийн эрүүл мэндийн талаарх үндэсний хөтөлбөр, стратегийн дагуу сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол явуулдаг.
·         Хүн амын дунд эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсны хэвшил тогтоох чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг.

Бидний амжилт:
·         2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүл Мэндийн яамны Удирдлага хөгжлийн хэлтэст хүсэлт гарган үнэлгээнд орж Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ-ийг 2017 он хүртэл 4 жилийн хугацаатай сунгуулсан.
·         2013.11-р сард Өрхийн эрүүл мэндийн төвийн Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай Нөхөрлөлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөрлөлийн гишүүдийн эзлэх хувийг 60%-д хүргэсэн.
·         Бидний ажлын амжилтуудыг үнэлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагаас 2012 онд Шилдэг ӨЭМТ, 2013 онд Шилдгийн шилдэг ӨЭМТөвөөр шалгаруулж урамшуулсан.
·         НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс 2013 оны үйл ажилагаа Бүрэн хангалттай үнэлэгдсэн тул Хүндэт өргөмжлөл, 1 сая төгрөгний мөнгөн шагналыг хүлээн авсан.
·         Тус өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн ахлах зэрэгтэй эмч-1, дотрын ахлах зэрэгтэй эмч-1, ахлах зэрэгтэй сувилагч-1 ажиллаж байна.
·         Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 2011, 2012, 2013 онуудад БҮРЭН ХАНГАЛТТАЙ буюу А үнэлгээтэй хангасан.

1 comment:

  1. Hotel Accommodation Near Harrah's Hotel and Casino - Mapyro
    Find cheap Harrah's Hotel and Casino 고양 출장안마 hotels 양산 출장샵 and other 성남 출장마사지 lodging near Harrah's 김해 출장안마 Hotel and Casino, 파주 출장샵 Atlantic City on Mapyro.

    ReplyDelete