Халдварт бус өвчин
Монгол улсад хүн ам зүйн болон халдварын тархвар зүйн
судалгаагаар халдварт өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт буурч,
харин архаг өвчин, халдварт бус өвчин нас баралтын тэргүүлэх таван
шалтгаан болоод байгаа юм. Цусны эрхтэн системийн өвчлөл, өмөн үү, осол
гэмтэл, хордлого болон бусад гадны нөлөөллөөр нас барсан тохиолдол 2007
оны нийт нас баралтын 75.3%-ийг эзэлжээ.
ДЭМБ-ын тооцоолсноор тархины судас хатуурах өвчин, элэгний хавдар,
зүрхний цусан хангамж муудах өвчин болон зам тээврийн осол зэрэг нь нас
баралтын голлох шалтгаан болж, 2004 оны үзүүлэлтээр гурван нас баралт
тутмын нэг нь дээрхи шалтгаантай байжээ. Түүнчлэн . . . тархины судас
хатуурах өвчин, зам тээврийн осол нь амьдралын наслалтыг богиносгох гол
хүчин зүйлс болж байгааг энэ үзүүлэлт харуулсан байна. Осол гэмтэл,
хордлого болон бусад гадны нөлөөлөл ялангуяа залуу хүмүүсийн нас барах,
амьдралын чадвараа алдах гол шалтгаан болж байна. Энэ шалтгаанаар 16-19
насныхан нас барсан тоо нийт хүн амын дунд байгаа мөн энэ шалтгаантай
нас баралтаас 2.3 дахин илүү байгаа аж.
ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн 2009 оны STEPS судалгааны урьдчилсан
дүнгээр тамхи татдаг хүмүүс 27.5% эзэлж байв. Тэдний 62.7% нь цусны
даралт өндөртэй байсан бол архинд автагсад 58.5% нь байв. Жимс ногоог
нэрийн төдий хэрэглэдэг хүмүүсийн эзлэх хувь 93.2%. Жингийн илүүдэлтэй
болон тарган хүмүүсийн хувь 53.6%, холестирин нь байх ёстой хэмжээнээс
илүү хүмүүсийн эзлэх хувь 40.5% байв. Монголчуудын 70% орчим нь давстай
цай уудаг ба өдөрт дунджаар 15.1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас
зөвлөсөн давсны дундаж хэрэглээний 6 гр хэмжээнээс даруй хоёр дахин их
байна.
Элэгний хавдар өвчин нь хамгийн ихээр өвчлөл, нас баралтад хүргэж байгаа
шалтгаануудын нэг болж байгаа нь зовнилд хүргэж, онцгой анхаарал татаж
байгаа юм. Улсын хэмжээнд элэгний эсийн өмөн үү, элэгний архаг өвчнийг
үүсгэгч гол шалтгаан нь В, С вирүст гепатит аж. Архины хэрэглээ өндөр
байгаа нь дээрхи хоёр вирүсийн гаралтай элэгний архаг өвчнийг хурдасгаж,
залуу насандаа архаг гепатит, элэгний хорт хавдраар нас барах нь бусад
орнуудаас харьцангуй өндөр байна.
No comments:
Post a Comment