УЛААНБУРХАН
ӨВЧИН ГОЛОМТЛОН ГАРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ӨГӨХ АНХААРУУЛГА
Улаанбурхан
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр
мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг өгч байна.
А. Эцэг эхчүүдэд:
1. Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь УГУ /улаанбурхан, гахайн хавдар, улаанууд/ вакцинд хамруулах;
2. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;
3. Нярай болон бага насны хүүхдийн асаргааг сайжруулж, чийрэгжүүлэх
4. Хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнс өгөх /үзэмний шүүс уулгах, А болон бусад аминдэм өгөх/
5. Гэр орноо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх
6. ;Жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч, биеэ эрүүл, чийрэг байх
7. Хүүхдийг хөхөөр хооллох
8. Насанд хүрэгчид ажил, амралтаа зөв зохицуулан, өөрийн эрүүл мэндэд анхаарах
Анхааруулга:
Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар халддаг учир олон нийтийн газраар
явахгүй байх. Гэртээ агааржуулалт тогтмол оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийж байх.
Хүүхдүүдээ вакцинд нь хамруулах.