Thursday, December 13, 2012

Эрт илрүүлэгийн үзлэгийн тухай


ПАП ШИНЖИЛГЭЭГ ХЭЗЭЭ ӨГӨХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Хэрхэн бэлтгэх вэ:
·         Сарын тэмдэг ирээгүй үедээ шинжилгээ өгөх
Шинжилгээ өгөхөөс өмнөх 2 хоногт:
·         Үтрээний угаалга хийгээгүй.
·         Бэлгийн харьцаанд ороогүй байх
·         Үтрээний тампон, лаа, үтрээний тос, эм хэрэглээгүй байх  
·         ЧШ хэв шинж 2-ын эрт илрүүлэг
ЧИХРИЙН ШИЖИН
Хэн: 40-өөс дээш насны бүх хүн ам
Хэрхэн бэлтгэх: Та цусанд глюкоз тодорхойлуулахын тулд өлөн ирэх шаардлагатай /8-10 цаг хооллоогүй/
Жич: хагас сайнд ӨЭМТ ажиллаж байгаа 10:00-14:00

Эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө

Та хөхөө өөрөө шалгаж сурсанаар хөхний хавдраас сэргийлж болно. Хөхөө сар бүр өөрөө шалгаж хуанлид тэмдэглээрэй.
Хөхөө өөрөө шалгах
Харж ажиглах
1.    Биеэ бүсэлхий хүртэл нүцэглээд толинд харна. Гараа биеийн дагуу унжуулан зогсож, хөхөн дээрээ ямар нэгэн хонхорхой, товгор, ургацаг эсвэл арьсан дээр нь ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг ажиглана
2.    Хоёр гараа ташаандаа авч, мөр ба далаа урагшлуулан ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг дахин шалгаж ажиглана
3.    Толины өмнө зогссон хэвээр хоёр гараа толгойныхоо ард авна. Ингээд дахин хонхор, товгор хавдар бий эсэхийг ажигла
4.    Гараа өргөж буулган хөхөө янз бүрийн өнцгөөс сайтар ажиглана
Босоо байрлалд хөхөө өөрөө тэмтэрч шалгах
1.    Зүүн гараа тохойгоор нь нугалан дээш өргөж толгойныхоо ард байрлуулна. Баруун гарын хурууны өндгөөр зүүн хөхийг зөөлөн тэмтэрч шалгана. Дараа нь арай чанга дарж ямар нэгэн бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалга. Энэ маягаар баруун талынхаа хөхийг зүүн гараар шалгана
2.    Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж, ямар нэгэн зүйл, шингэн ялгадас гарч байгаа эсэхийг шалга
3.    Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугамаар эсвэл гэрэл цацрах маягаар төвөөс зах руу чиглэсэн иллэг хийж тэмтэрч үзнэ
4.    Хөх ба суганы хонхор хоорондын зай, хөхний хэсэг, нөсөөтэй хэсэг, хөхний товч орчмыг үлдээлгүй сайтартэмтэрч шалгах шаардлагатай
Хэвтээ байрлалд хөхөө шалгах
1.    Нуруугаараа гэдэргээ харж хэвтэнэ. Дэр эсвэл хуйлж эвхсэн алчуурыг зүүн мөрний дор ивнэ
2.    Зүүн гараа тохойгоор нь нугалан ардаа авч баруун гараараа өмнөх зааврын дагуу хурууныхаа өндгөөр зүүн хөх орчмын нөсөөтэй хэсэг ба хөхний товчыг тэмтэрч шалгана
3.    Зүүн хөхөнд бэрсүү, хавдар байгаа эсэхийг тэмтэрч шалгасны дараа дэр буюу алчуураа баруун мөрний дор шилжүүлэн ивээд баруун гараа тохойгоор нь нугалж ардаа авна
4.    Зүүн гараараа өмнөхийн адил баруун хөхөө тэмтэрч шалгана