Thursday, December 13, 2012

Эрт илрүүлэгийн үзлэгийн тухай


ПАП ШИНЖИЛГЭЭГ ХЭЗЭЭ ӨГӨХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Хэрхэн бэлтгэх вэ:
·         Сарын тэмдэг ирээгүй үедээ шинжилгээ өгөх
Шинжилгээ өгөхөөс өмнөх 2 хоногт:
·         Үтрээний угаалга хийгээгүй.
·         Бэлгийн харьцаанд ороогүй байх
·         Үтрээний тампон, лаа, үтрээний тос, эм хэрэглээгүй байх  
·         ЧШ хэв шинж 2-ын эрт илрүүлэг
ЧИХРИЙН ШИЖИН
Хэн: 40-өөс дээш насны бүх хүн ам
Хэрхэн бэлтгэх: Та цусанд глюкоз тодорхойлуулахын тулд өлөн ирэх шаардлагатай /8-10 цаг хооллоогүй/
Жич: хагас сайнд ӨЭМТ ажиллаж байгаа 10:00-14:00

Эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө

Та хөхөө өөрөө шалгаж сурсанаар хөхний хавдраас сэргийлж болно. Хөхөө сар бүр өөрөө шалгаж хуанлид тэмдэглээрэй.
Хөхөө өөрөө шалгах
Харж ажиглах
1.    Биеэ бүсэлхий хүртэл нүцэглээд толинд харна. Гараа биеийн дагуу унжуулан зогсож, хөхөн дээрээ ямар нэгэн хонхорхой, товгор, ургацаг эсвэл арьсан дээр нь ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг ажиглана
2.    Хоёр гараа ташаандаа авч, мөр ба далаа урагшлуулан ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг дахин шалгаж ажиглана
3.    Толины өмнө зогссон хэвээр хоёр гараа толгойныхоо ард авна. Ингээд дахин хонхор, товгор хавдар бий эсэхийг ажигла
4.    Гараа өргөж буулган хөхөө янз бүрийн өнцгөөс сайтар ажиглана
Босоо байрлалд хөхөө өөрөө тэмтэрч шалгах
1.    Зүүн гараа тохойгоор нь нугалан дээш өргөж толгойныхоо ард байрлуулна. Баруун гарын хурууны өндгөөр зүүн хөхийг зөөлөн тэмтэрч шалгана. Дараа нь арай чанга дарж ямар нэгэн бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалга. Энэ маягаар баруун талынхаа хөхийг зүүн гараар шалгана
2.    Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж, ямар нэгэн зүйл, шингэн ялгадас гарч байгаа эсэхийг шалга
3.    Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугамаар эсвэл гэрэл цацрах маягаар төвөөс зах руу чиглэсэн иллэг хийж тэмтэрч үзнэ
4.    Хөх ба суганы хонхор хоорондын зай, хөхний хэсэг, нөсөөтэй хэсэг, хөхний товч орчмыг үлдээлгүй сайтартэмтэрч шалгах шаардлагатай
Хэвтээ байрлалд хөхөө шалгах
1.    Нуруугаараа гэдэргээ харж хэвтэнэ. Дэр эсвэл хуйлж эвхсэн алчуурыг зүүн мөрний дор ивнэ
2.    Зүүн гараа тохойгоор нь нугалан ардаа авч баруун гараараа өмнөх зааврын дагуу хурууныхаа өндгөөр зүүн хөх орчмын нөсөөтэй хэсэг ба хөхний товчыг тэмтэрч шалгана
3.    Зүүн хөхөнд бэрсүү, хавдар байгаа эсэхийг тэмтэрч шалгасны дараа дэр буюу алчуураа баруун мөрний дор шилжүүлэн ивээд баруун гараа тохойгоор нь нугалж ардаа авна
4.    Зүүн гараараа өмнөхийн адил баруун хөхөө тэмтэрч шалгана

Monday, October 1, 2012


Тамхины хор уршиг
Тамхины хор уршиг














Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. Аливаа хорт зуршил нь хүний биед муугаар нөлөөлөөд зогсохгүй, хувь хүнийхээ үүднээс төгс боловсронгуй хүн болж төлөвшихөд нь саад болж байдаг билээ. Тиймээс хорт зуршлаас татгалзах нь нийгмийн эрүүл мэндийн тусын тулд хийх ёстой ажил юм. Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианын хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм.
Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм. Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг. Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог. Тамхины утаа нь өөрийг нь хордуулаад зогсохгүй, дэргэд нь байгаа янз бүрийн харшилтай, зүрхний хурц дутагдалтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх аюултай.
Никотин хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг одоо авч үзье. Хамгийн түрүүнд амьсгалын замын эрхтнүүд өртдөг. Уруулын салст бүрхэвч, дараа нь улаан хоолой, залгиур дайралтын анхны бай болно. Тамхичин хүний уушгины багтаамж эрүүл хүнийг бодвол 20 хувиар бага байдгаас сорох явц нь удааширдаг. Мөн амьсгалын замын торлог, сүлжээсэн эд, эсүүдийг гэмтээж, агаар соруулах боломжийг нь багасгадаг.
Тамхи татдаг монголчуудын дийлэнх хувь нь тамхины талаар буруу ойлголттой явсаар цагаасаа эрт нас барах явдал байсаар байна. Та тамхи татдаг найз нөхөд, аав ээж, ах дүү нар гээд хүн бүрт дараах мэдээллийг хүргээрэй.
Тамхи таталтын хэв шинж:
  • 1995 онд дэлхийн хэмжээнд 6000 тэрбум ширхэг янжуур татсан байна.
  • Ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь багасчээ.
  • Тамхидалт ядуу, дунд орлоготой орнуудын эрэгтэйчүүд, мөн аль ч орны эмэгтэйчүүдийн дунд ихэссэн байна.
  • Ихэнх тамхичин бага насандаа тамхинд ордог. Өдөр бүр 80000-100000 залуу тамхичин шинээр нэмэгдэж байна.
  • Тамхи татаж эхэлсэн насны хязгаар улам залуужих нь хүүхдүүдийг тамхинд орохыг өдөөсөн хэрэг гэж үзэх болно.
Буруу ойлголт-Ихэнх тамхичин тамхинаас болж нас бардаггүй гэж боддог. Тэд тэртэй тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг.
Үнэн-Удаан хугацаагаар тамхи татагчдын ихэнх нь тамхины шалтгаант өвчний улмаас нас бардаг. Тэдний тал хувь нь ид насандаа нас барж, амьдралынхаа 20-25 жилийг алддаг байна.
Буруу ойлголт-Тамхи нь зөвхөн баян орны баян хүний асуудал гэж боддог.
Үнэн-Ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь буурсан. Харин үүний эсрэг ядуу орны хүмүүс тамхи татах нь ихэсч байна.
Буруу ойлголт-Тамхи татах нь хувь хүний сонголт хийх эрх чөлөөний хэрэглээ юм.
Үнэн-“Тийм биш” гэсэн хэд хэдэн нотолгоо бий. Нэгдүгээрт, олонх тамхичин өөрт учрах эрсдэлийн талаар мэддэггүйгээсээ түүнийг дутуу үнэлж, өөрийнх нь эрүүл мэндэд нэг их хамааралгүй мэт төсөөлдөг. Хоёрдугаарт, ухамсарт сонголт хийж чаддаггүй. Хүүхэд өсвөр насандаа тамхи татаж эхэлдэг. Яваандаа тамхинаас гарахыг оролдсон ч аль хэдийнэ түүнээсээ хамааралтай болсон байдаг. Гуравдугаарт, тамхи татах нь татдаггүй хүмүүстээ сөргөөр нөлөөлдөг. Иймд тамхи татах, эсэх талаар сонголт хийх эрх чөлөө нь бусад өргөн хэрэглээний барааг худалдаж авах сонголтоос эрс ялгаатай.
Буруу ойлголт-Тамхичид хэрэглээний зардлаа өөрсдөө хариуцдаг.
Үнэн-Тамхичид татдаггүй хүмүүсийнхээ зардалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулдаг. Энэ зардал нь тамхичдын татсан тамхины утаанд хордсоноос үүдэх бие тавгүйтэл, эрүүл мэндийн болон бусад хохирол ордог. Тамхичид тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгийн үед эрүүл мэндийн зардлаа бусдад тохож байдаг.
Буруу ойлголт-Тамхи татахаар тайвширдаг, бухимдлаас салах нэг арга гэж боддог.
Үнэн-Судалгаагаар энэ таашаал нь даанч уддаггүй нь тогтоогджээ. Нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг байна. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ.
Буруу ойлголт-Ихэнх охид тамхи татах нь бодисын солилцоог сайжруулдаг гэсэн төсөөлөлд автаж, жингээ хянах зорилгоор тамхи татаж эхэлдэг.
Үнэн-Долоон жилийн турш явуулсан туршилтаараа тамхи болон гоолиг бие хоёр хоорондоо ямар ч холбоогүй болохыг Мемфисийн их сургуулийн профессор С.Клезжесий тогтоожээ.
Тамхичин юугаар амьсгалж байна вэ?
  • Тамхины утааны хамгийн гол хэсгийг тамхичин шууд амьсгалдаг.
  • Утааны ихэнх хэсэг уушгины агаар дамжуулах гол замуудад тунаж үлддэг.
  • Багахан хэсэг, мөн хий нь уушигны нилээд гүн хэсэгт нэвтэрдэг.
  • Утаа амьсгалыг улам хэцүү болгодог.
Идэвхгүй тамхидалт ба таны эрүүл мэнд
Тамхины уугиж буй утаагаар тамхи татаагүй байгаа хүн ч нэгэн адил амьсгалж байдаг. Идэвхгүй тамхичны амьсгалж буй утааны хэмжээ хэд хэдэн зүйлээс хамаарна:
  • Тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асаж байгаагаас
  • Тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаагаас
  • Тухайн өрөөний агаар цэвэр эсэхээс.

Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэрдэг учир идэвхгүй тамхичид идэвхтэй тамхичдаас арай л бага утаагаар амьсгалдаг. Гэвч уугиж буй утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас химийн бүтэц бүрэлдхүүнээрээ ялгаатай учир илүү аюултай болсон байдаг. Утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламжаар өндөр байдаг билээ. Угаарын хий 2.5-15 дахин, никотин 1.5-20 дахин, бохь 15 дахин их байна.
Тамхины утаанд юу байдаг вэ?
Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд ширхгийг татахад 1-2 миллиграм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг. Тамхины бохь нь бие махбодийг цочроож, хорт хавдар үүсгэдэг. 600 гаруй мансууруулах бодис, аммони, цианид зэрэг бодис агуулагддаг юм.
Тамхины бохь
Энэ бол зууралдсан хар хүрэн өнгийн бодис юм. Тамхины бохь нь толботуулсан газрынхаа эсэд хортой нөлөө үзүүлэх ба хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанартай бодис байдаг.

Тамхи татах хорхойгоо дарах  6 арга

1.Зарлах
Би тамхи татахгүй байхаар шийдсэн гэдгээ  найз нөхөд болон өөртөө хэл
2. Зайлсхийх
10 минут хүлээ. Ихэнхи хүсэл хорхой бол 3-5 минут үргэлжилнэ.
3. Зөв амьсгал.
2-3 удаа гүн амьсгал авахад л тайвширна.
4. Зөвхөн шингэн уу.
Нэг юмуу хоёр аяга шингэнийг аажмаар шимж уу.
5. Завгүй байх.
Явган яв, хэн нэгэнтэй ярь, дуртай зүйлээ хий.
6. Залбир,сүсэглэ.
Дотроо  залбир, сүсэглэ, дотоод сэтгэлээсээ тусламж хай...


                   “Эрхэмжаргалан”  ӨЭМТ

Архины талаарх ерөнхий ойлголт ба түүний биед шингэх үйл явц
Архины талаарх ерөнхий ойлголт ба  түүний биед шингэх үйл явц















Архийг хүн янз бүрийн шалтгаанаар ууж эхэлдэг. Уухад таатай мэдрэмж төрдөг учраас л хүмүүс архи хэрэглэдэг байна. Нийгмийн тодорхой харилцааны үед архи биднийг байнга дагалдаж байдаг.
  • Архи нь хүнийг хөгжилтэй, нүүрэмгий байхад тусалдаг.
  • Архи уух нь хүмүүст түгээмэл үзэгдэл юм. Архинаас болж ямар нэгэн өвчин, эмгэг заавал үүсэх албагүй.
  • Архидалт буюу архинд донтох өвчин нь түүнд хандах зан үйлийн өөрчлөлт бөгөөд нийгэм, сэтгэлзүйн бэрхшээл, эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлыг ч үүсгэдэг эмгэг билээ.
  • Архи, согтууруулах ундааг тухайн бүтээгдхүүний хичнээн хувийг спирт эзэлж байгаагаар нь хэмждэг. Тухайлбал 50 мл цагаан архинд 160 гр цэвэр спирт агуулагддаг байна.
  • Архи, согтуруулах төрлийн ундаа нь жимсний шүүс, дарс болон сүүг хөрөнгөөр эсгэж гаргасан бүтээгдэхүүн гэсэн хоёр төрлийнх байдаг. Бүтээгдхүүний спиртийн агууламжийг нэрэх аргаар ихэсгэж болно.
  • Архи биед амархан шингэж тархана. Цусан дахь спиртийн хэмжээ гэхэд дунджаар нэг цагт 0.15 гр-аар багасдаг байна. Согтуу хүний нэг литр цусан дахь спиртийн агууламж хоёр гр байснаа шөнийн нэг цагт 0.8 гр болсон байдаг.
  • Цэвэр спиртийн хэмжээний үзүүлэлт өсөж, буурах нь тухайн хүний согтууруулах ундааны хэрэглээнээс хамаарна. Архины хамааралтай хүмүүсийн хувьд энэ нь хурдан буурдаг байна.

Архийг хэтрүүлэн хэрэглэх нь
Архийг хэтрүүлэн хэрэглэх нь













Архины хурц хордлого гэдэг нь архи тогтмол хэрэглэдэггүй, эсвэл тогтмол хэрэглэдэг хүн ердийнхөөсөө хэтрүүлэн хэрэглэснийг хэлнэ. Энгийн согтолт нь гурван үе шаттай явагддаг.
  • Ууртай ширүүн болох үе. Өөрийгөө хянах чадвар буурах, эрүүл ухаанаа алдах, догшин ширүүн болох
  • Тэнцвэрт байдал, зүг чигийн баримжаагаа алдах үе. Төөрөлдөх, зүг чигээ олохгүй байх, гуйвж дайвах, нойр хүрэх
  • Комын үе. Архины хэмжээ хэтрэх, биеийн халуун даралт буурах, цусан дахь чихрийн хэмжээ багасах нь комын байдалд оруулах эрсдэлтэй юм.
Эмгэг согтолт
Хий юм харах, дэмийрч солиорох, эсвэл хэрцгий догшин авир гаргах
Архаг архидалтын ангилал
  • Эрсдэлтэй хэрэглэгч гэдэг нь долоо хоногт 210 гр цэвэр спиртээс илүүг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг хэлнэ.
  • Асуудалтай хэрэглэгч гэдэг нь архинаас болж амьдралдаа биемахбодь, эрүүл мэндийн хохирол амссан, гэр бүлээсээ салсан, шүүх, цагдаатай холбогдсон зэрэг нийгмийн олон асуудалтай болсон хүмүүсийг хэлнэ.
  • Хамааралтай архичид гэдэг нь архины хэрэглээнээс болж хор уршиг гарч байгааг ойлгож байгаа хэдий ч архиныхаа хэрэглээг багасгах, мөн бүрмөсөн зогсоох чадваргүй болсон хүмүүсийг хэлнэ. Амьдрал нь сүйдэж байгааг мэдэх боловч архинаас сэтгэцийн хараат байдалд байх тул эргээд л архиа уудаг.
Оношлогоо
Нэг жилийн хугацаанд доорх долоон шинжээс дор хаяж гурав нь илэрч байвал архины хамааралтай хүн гэж үзнэ.
  • Ууя гэж бодсоноосоо илүү хэмжээгээр уух
  • Архи хэрэглэхээ болих, эсвэл хэрэглээгээ хянахыг оролдовч үр дүнд хүрэхгүй байх
  • Архи уухдаа улам бүр их цаг хугацаа зарцуулах
  • Мөн урьд хийдэг байсан бусад зүйлээ хийхээ болих
  • Архины хор уршгийн талаар мэдсэн хэдий ч үргэлжлүүлэн уух
  • Архийг илүү сайн даадаг болох
  • Өглөө,д эсвэл архи уухаа болиход архи дутагдсаны шинж илрэх. Архи уухаа болиход биеийн хараат байдал нь үхэлд хүргэж болзошгүй хоёр хүндрэл болох эпилепси буюу уналт таталт, архины цагаан солио буюу комд хүргэнэ.
  • Архины хамааралтай үед сэтгэл гутрал эхэлдэг. Энэ үед гуньж гутрах, амьдрах хүсэл тэмүүллээ алдах, зорилгогүй болох, хоолонд дургүй болох, нойргүйдэх зэрэг шинж гардаг.
  • Архинд донтсон өвчтөнг сэтгэл санаагаар унасан байна гэж оношлохоосоо өмнө түүнийг архи уухаа зогсоосноос хойш 10 хоногт эдгээр шинж тэмдэг илэрсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Архинаас бүрмөсөн гарахаар шийдээгүй хүнд сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэх нь үр дүн өгөхгүй бөгөөд өгнө гэж найдсаны ч хэрэггүй.
Архинаас үүдэлтэй эрхтэн системд гарах өөрчлөлтүүд
Хоол боловсруулах эрхтэнд гарах өөрчлөлт:
  • Ходоод, нойр булчирхай, архидалтаас үүдэлтэй хурц гепатит,
  • Элэг өөхлөх, элэгний хатуурал, элэгний хатуурлын церроз
  • Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, хаван, элэгний хорт хавдар
Сэтгэцийн өөрчлөлт:
  • Мэдрэлийн ширхгийн зөөлөн бүрхүүлийг гэмтээснээр сэтгэцийн өөрчлөлтөд хүргэнэ. Энэхүү бүрхүүл нь сэрлийг дамжуулдаг ба гэмтсэн үед витамин В1-ийн шингээлт буурч, сэрэл дамжуулалт удааширна.
  • Архины шалтгаант полиневрит
  • Архины шалтгаантай тархины эмгэг хам шинж
  • Нүдний алимны арын мэдрэлийн үрэвсэл
Зүрх судасны системд гарах өөрчлөлт:
  • Артерийн даралт ихсэх, өвчтөнг үзэхэд артерийн даралт ихэссэн байвал архи хэтрүүлэн хэрэглэсэн эсэхийг нь тодруулах
  • Зүрхний булчингийн эмгэг
  • Архины хортой нөлөөний улмаас зүрхний агших чадвар буурснаас зүрх судасны дутагдалд хүргэнэ.

Улмаар цаг хугацаа өнгөрөх тусам бидний хэрэглээ нэмэгдсээр нэг л мэдэхэд архинд донтох өвчтэй болдог. Харамсалтай нь хүн өөрийгөө архины хараат байдалд орж, архинд донтох өвчтэй болсноо хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Ингэж хүлээн зөвшөөрөхгүй, өөрийгөө хамгаалах энэ байдлыг “Үгүйсгэл” гэдэг.
Архи нь өөх тосонд уусах өндөр чадвартай учраас хүний бие махбодийн өөхлөг бодис ихтэй эрхтнүүд, ялангуяа уураг тархийг сонгомлоор гэмтээдэг.
Архийг нэг удаа согттол уух үед 8.000-20.000 мэдрэлийн эс эргэж нөхөн төлжихгүйгээр үхнэ.
  • Ой тогтоолт буурна
  • Мартамхай болно.
  • Нойр өөрчлөгдөж, алдагдана.
  • Мэдрэлийн ядаргаа тусна.
  • Хөдөлгөөний тэнцвэр алдагдана.

Tuesday, August 21, 2012

Эрхэмжаргалан ӨЭМТ-ийн танилцуулга






Эрхэмжаргалан” ӨЭМТ нь БГД-ийн 7 хорооны үйлчлэх хүрээний нийт  2855 өрхийн 11803 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
 


ӨЭМТийн дарга Н.Жаргал- 1990 онд АУДС-ийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. 2000 онд Өрхийн эмчийн курс,  2006 онд өрхийн эмчийн ахлах зэрэг хамгаалсан. 2007 онд Хүүхдийн мэргэжил дээшлүүлэх курс төгссөн. 1994 оноос тус өрхийн эмч мэргэжлээр ажиллаж байна.
Эмч Д.Уранчимэг- 1989 онд АУДС-ийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. 1998 онд АУ-ны магистр, 2000 онд Өрхийн эмчийн курс, 2007 онд Хүүхдийн мэргэжил дээшлүүлэх курс дүүргэсэн. 2003 оноос тус өрхийн эмнэлэгт өрхийн эмч мэргэжлээр ажиллаж байна.
Эмч Д.Мөнхцэцэг- 1990 онд АУДС-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2003 онд дотрын олгох курс, 2005 онд дотрын мэргэжил дээшлүүлэх курс, 2011 онд ахлах зэрэг хамгаалсан. 2002 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан шагналаар шагнагдаж байсан. 2000 оноос тус өрхийн эмнэлэгт өрхийн эмч мэргэжлээр ажиллаж байна.
Эмч Ч.Сарангэрэл- 2010 онд ЭМШУИС-ийг ерөнхий мэргэжлийн хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2011 оноос тус өрхийн эмнэлэгт өрхийн эмч мэргэжлээр ажиллаж байна.
Эмч О.Гансувд- 2012 онд ЭМШУИС-ийн АУС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2012 оноос тус өрхийн эмнэлэгт өрхийн эмч мэргэжлээр ажиллаж байна.
Нийгмийн ажилтан Г.Солонго- 2012 онд ЭМШУИС-ийн НЭМС-ийг эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. 2012 оноос тус өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр ажиллаж байна.
Өрхийн ахлах сувилагч  Л.Насанбаяр- 1999 онд АУ-ны коллежийг төгссөн. Тус өрхийн эмнэлэгт 1999 оноос хойш өрхийн сувилагчаар ажиллаж байна. 2007 онд Алтан гарт сувилагч, 2011 онд ЭМЯ-ны жуух бичгээр шагнуулсан.
Сувилагч  Д.Долгорсүрэн- 1980 онд АУСувилагчийн Дунд Сургуулийг төгссөн. 1996 оноос хойш тус өрхийн эмнэлэгт өрхийн сувилагчаар ажиллаж байна. 2006 онд ЭМЯ-ны жуух бичиг, 2008 онд Тэргүүний сувилагч алтан медаль, 2009 онд Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан, 2010 онд Алтан гарт сувилагч, 2011 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цолоор тус тус шагнагдаж байсан. Улсад 31 жил, тус ӨЭМТ-д  16 дахь жилдээ ажиллаж  байна.
Сувилагч Ө.Ариунцэцэг- 1986 онд Сувилагчийн сургуулийг төгссөн. 2005 оноос хойш тус өрхийн эмнэлэгт өрхийн сувилагчаар ажиллаж байна. 2009 онд Алтан гарт сувилагч шагнал, 2011 онд ЭМЯ-ны жуух бичгээр тус тус шагнагдаж байсан
Сувилагч П.Амаржаргал- 1991 онд Сувилагчийн сургуулийг төгссөн. 2000 онд Сэтгэл Судлалын Оргил Дээд Сургуулийг төгссөн. 2001 онд Удирдлагын Академийн Төрийн Удирдлагын ангийг төгссөн. 2010 онд Архив, албан хэрэг хөтлөлтийн дамжаа төгссөн. 2010 оноос тус өрхийн эмнэлэгт өрхийн сувилагчаар ажиллаж байна.
Сувилагч  Ө.Одгэрэл- 1992 онд Сувилагчийн сургуулийг төгссөн. 2010 онд Алтан гарт сувилагч шагналаар шагнуулсан. 2010 оноос хойш тус өрхийн эмнэлэгт өрхийн сувилагчаар ажиллаж байна.